ТАВАН ГОЛЫН БЭЛЧИР


Дэлгэрмөрөн, Идэр, Бүгсэй, Чулуут голууд нийлж цутган Сэлэнгэ мөрний эхийг үүсгэдэг Таван гол –ын байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар юм.

Сэлэнгэ мөрөн : нь монгол улсын  гол мөрдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал нийт урт  20000 км хүрнэ. Монгол орны нийт гол мөрдийн уртын 40 орчим хувийг эзэлнэ. Дэлгэр мөрөн, Идэрийн гол, Бүгсийн голууд нийлж цутган Сэлэнгэ мөрний эх болдог.

Дэлгэрмөрөн: Хөвсгөл аймгийн гадаргын уснаас Дэлгэрмөрөн хамгийн том нь бөгөөд сумын ус хангамжинд шууд утгаараа бус ч газрын доорх усны тэжээл болохын хувьд хамгийн чухал объект болдог. Сав газрын эх ихээхэн хэрчигдэлтэй, адагтаа тэгш намхавтар уулсын дундуур урсана. Голын эхээр ойт-хээр, адгаар хээрийн ургамал зонхилно. 

Идэрийн гол: Хангайн нуруунаас эх авч Булнай, Тарвагатайн нуруунуудын хоорондох нилээн давчуу хөндийгөөр урсана. Идэрийн гол уулын гол учир ширүүн урсгалтай байдаг. Идэрийн голд 30 гаруй гол горхи цутгадагаас хамгийн том нь Чулуут гол болно. 

Бүгсэйн гол: Булнайн нуруунаас эх авч 120 гаруй км замыг туулан Дэлгэр мөрөнд цутгадаг.

Чулуут гол: Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ.


СЭЛЭНГЭ МӨРНИЙ ЭХ


Яг энэ цэгээс Монгол орны хамгийн том гол Сэлэнгэ мөрөн эхэлдэг бөгөөд 591 км замыг туулан оросын хил давдаг байна. Сэлэнгэ мөрөн нь  Байгал нуурын усны 60 гаруй хувийг бүрдүүлдэг их усны цутгал нь юм. Улмаар Байгал нуураас Ангар мөрөн, цаашлаад Енисей мөрнөөр дамжин хойд мөсөн далайд цутгана. 

ИДЭРИЙН ЦУТГАЛАН


Идэрийн голд цутгадаг Бүгдгээний голын цутгал хэсэг нь хүний хөл хүрээгүй монгол орны хамгийн өндөр хадан хясаа хавцал бүхий газруудын нэг юм. Идэрийн гол нь 500 метр газрыг туулахын тулд 9 км тойрон сүлжиж урсдаг нь байгалийн маш үзэсгэлэнт тогтоцыг харуулдагаараа онцлогтой.

ЗУНА ГОЛЫН БУГАН ЧУЛУУНУУД


Буган чулуу нь Хүрэл зэвсгийн үед босгосон чулуун хөшөө бөгөөд ихэнх нь Монголд бусад нь Төв Азийн баруун хэсгээр байдаг. Дэлхийд 700 орчим  буган чулуу байдгаас 500 нь монголд 200 нь Сибирт 3 нь Европт байдаг. Өндөр нь 1.5-7.5 м байх ба голчлон зүүн зүгт хандсан нь нарыг шүтэх үзэлтэй холбоотой. Есөн ширхэг буган чулуун хөшөө, дөрвөлжин хүрээт том хиргисүүр, жижиг булшнууд бүхий цогцолбор дурсгал.

БҮГДГЭЭНИЙ ХИЙД


Бүгдгээний хүрээ нь Балданлхам сахиустай байсан ба нийт 200 гаруй эрдэм чадалтай лам нартай байжээ. Тус хүрээ нь 1937 оны хаврын сүүлээр хаагдаж томоохон лам нар нь баривчлагдан доод дунд лам нарыг нь хүчээр хар болгосноор хүрээ хийд эзгүйрэн улмаар 1940-өөд оны эхээр хоосорсон дуган сүмийг нураасан бөгөөд 1990 оны сүүлээр дахин байгуулсан.

ХОЛБОО БАРИХ

+976 - 7015 8006

+976 - 7015 8001

info@khtour.mn
БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн
чөлөө – 46, Улаанбаатар-13381,
Монгол улс.

АЖЛЫН АНКЕТ ТАТАХ
БИДНИЙ БАЙРШИЛ
© 2016 "Хотгойд Тур" ХХК.