МАНАЙД ИРСНЭЭР ТА

Бид та бүхэнд нарийн төлөвлөсөн нэг болон олон өдрийн сонирхолтой,
мардагдашгүй, гайхамшигтай аяллуудыг санал болгож байна.


five_rivers_tour


Сэлүүрт завь буюу каяак аялал

Каяак аялалд зориулсан нэг хүний болон хоёр хүний каяак завьнаас та сонголтоо хийгээд аялалдаа гараарай. Анх удаа каяак завиар аялаж байгаа жуулчид баазийн ойролцоо 500 метрийн дотор аялах. Каяак завиар өмнө нь аялаж байсан туршлага, чадвартай жуулчид Идэр гол эсвэл Дэлгэр мөрөний эргээр 15-30 км газар машинтай аялал хийж “ Каяак өдрийн хөтөлбөр”-ийн цэгт хүргүүлсэнээр үндсэн аялал эхлэнэ.

  • Цэнгэг усны адал явдалт, идэвхтэй спорт
  • Мардагдашгүй дурсамж
  • Хагас болон бүтэн өдрийн аялал
  • Хээрийн амтат хоол

Моторт завин аялал

Моторт завиар аялах аялалын маршрут Дэлгэрмөрөн, Сэлэнгэ мөрнөөр аялах. Аялалын үргэлжлэх хугацаа 30 минутаас 1 цаг хүртэл. Моторт завинд нэг удаадаа 5-6 хүн аялах боломжтой. Аялалын үед Буур хад, Гэр хад болон байгалийн өвөрмөц тогтоцыг нэг дороос харж, фото зураг авах.

Engine boat
Engine boat

Морин аялал

Морин аялал үргэлжлэх хугацаа тухайн аялагчийн сонирхолд тулгуурлах бөгөөд аялагч нь богино хугацаанд буюу 1-3 цаг аялах сонирхолтой бол Таван гол жуулчны баазийн эргэн тойронд голын бэлчир дагаж аялах, мөн та Идэрийн голын цутгалан, Зуна голын буган чулуу, Бүгсэйн хийд зэргийг үзэх нэг болон олон өдрийн морин аяллыг хийж болно.


Дугуйн аялал

Дугуйт аялалын үргэлжлэх хугацаа тухайн аялагчийн сонирхолд тулгуурлах бөгөөд аялагч нь богино хугацаанд буюу нэг цаг болон түүнээс бага цагаар аялах сонирхолтой бол Таван гол жуулчны баазийн эргэн тойронд голын бэлчир дагаж аялах, 1-3 цаг болон түүнээс дээш хугацаагаар аялахыг хүсвэл Дэлгэрмөрөн, Идэр, Чулуут голын эргийг даган амьд байгалийн анирт  сонирхолтойгоор аялах боломжтой.


Явган аялал

Аялагч нь нэг цаг ба түүнээс бага царгаар аялах сонирхолтой бол Таван гол жуулчны баазийн эргэн тойронд голын бэлчир дагаж аялах, 1-ээс дээш цагаар аялахаар бол Чаргайтын амны дагуу Боривт уул, бусад салбар уулс руу авирах болон Дэлгэрмөрөн, Идэр, Чулуут голын эргийг даган аялал хийж болно.


“Идэрийн цутгалан” адал явдалт аялал

Олон голын бэлчирт ирж цутгадаг Идэрийн голын сав дагуу байгалийн үзэсгэлэнт олон газрууд байдаг, Идэрийн голд цутгадаг Бүгдгээний голын цутгал хэсэг нь хүний хөл хүрээгүй Монгол орны хамгийн өндөр хадан хясаануудын нэг юм. Таван гол жуулчны баазаас 45 км-т орших байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоц бүхий Идэрийн цутгалан руу аялаж болно.

  • Бүтэн өдрийн адал явдалт аялал
  • Бартаат замаар морьтой аялах
  • Машинаар аялах
  • Хээрийн хоол
  • Байгалийн өвөрмөц тогтоц
  • Зураг авахуулах цэгүүд

Од харах, дурандах

Шөнийн тэнгэрт гялалзах одот ертөнцийг орчин үеийн шилдэг технологи бүхий одны дурангаар ажиглан тольдох боломжтой. Одон орны тайлбар хийж танин мэдэхүйн мэдээлэл өгнө.
Celestron Telescopes брэндийн шилдэг технологи.


ХОЛБОО БАРИХ

+976 - 7015 8006

+976 - 7015 8001

info@khtour.mn
БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн
чөлөө – 46, Улаанбаатар-13381,
Монгол улс.

АЖЛЫН АНКЕТ ТАТАХ
БИДНИЙ БАЙРШИЛ
© 2016 "Хотгойд Тур" ХХК.